СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-01-27

Бусдын амь насыг болгоомжгүй хөнөөсөн хэргээр “Тод каннам” эмнэлгийн эмч, удирдлагыг шүүнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

“Тод Каннам” эмнэлгийн захирал Д.Тодномбат, тус эмнэлгийн эмч Б.Мөнгөнчимэг нарыг шүүх хурал өнөөдөр 12.00 цагаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тэдэнд Эрүүгийн хуулийн 10.6-1 буюу Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн прокуророос ирүүлээд байгаа юм.

Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” гэх арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 30 настай О гэх эмэгтэй нас барсан юм.

Талийгаач нь Эрдэнэт хотын иргэн бөгөөд хэт тарган биш ердөө 60 кг жинтэй байсан ч хэвлийн хэсгээрээ турах шаардлагатай гэсэн шалтгаанаар уг эмнэлэгт ханджээ. Гэвч өөх соруулах хагалгаа явагдаж байх үеэр хүндрэл үүсч зүрх нь зогссон байна. Улмаар яаралтай түргэн тусламж үзүүлж Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн боловч талийгаач хүндрэлээ даалгүй нас барсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.