Вакум цэвэрлэгчээрээ алдартай Их Британийн “Dyson” компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулаад байгаа. Цахилгаан машины үйлдвэрээ Сингапурт барихаар болсноо мэдэгджээ. Энэ оны сүүлд үйлдвэрээ байгуулж, 2021 он гэхэд анхны цахилгаан машин хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болно гэжээ.
Тус компани инженерийн чадвар, зах зээлийн гол үзүүлэлтүүд дээр суурилан Сингапур улсыг сонгожээ. Сингапур бол Азийн бар улс. Энд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад өртөг зардал өндөр.
“Dyson” компанийн зүгээс цахилгаан автомашин үйлдвэрлэх төсөлд 2 тэрбум фунт стерлинг зарцуулна гэж урьдчилан мэдэгдэж байсан.
Азид, тэр дундаа Сингапурт үйлдвэрээ байгуулахаасаа өмнө 200 сая фунт стерлингийг зөвхөн судалгааны ажилд зарцуулснаа мэдэгдээд байгаа.
“Dyson” Их Британид 4,800 ажлын байр, Сингапурт 1,100, Малайзад 1,300, Хятадад 1,000 ажлын байр бий болгожээ.
Эх сурвалж: www.bbc.com