СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-26

Их, дээд сургууль, МСҮТ-ийг III сарын 2-ныг хүртэл хаахаар боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Шуурхай мэдээ: Коронавирусаас урьдчилан сэргийлэх зардал, урд хилийг хаах, сурагч оюутнуудын хичээлийн талаар Засгийн газар яг одоо хуралдаж байна

Тодруулбал, Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдвахгүйтгэлийн бодис худалдан авах, , дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.
Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны 1-р сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгах, боловсролын сургалтын байгууллагын хичээлийг 3-р сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор.
Засгийн газар өнөөдөр /2020.1.26/ энэ дагуу тогтоод гаргаж, албажуулах аж.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргажээ.

Үргэлжлүүлэн Засгийн газар Ухань хотод тусгаарлагдаад буй оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан хуралдаж байна.



Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.