СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэд хорооны таван гишүүн гаргажээ

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Мөрдөн байцаалтын ажилд саад болж байна, мөрдөн байцаалтын нууцыг задруулж байна. УИХ-ын гишүүний албан тушаал, бүрэн эрх нь нь саад болж байна гэж УЕП Б.Жаргалсайхан хэлсэн. Иймд бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шалгуулаад ирээ гэсэн байр суурийг баримталлаа. Гэхдээ өөр зүйл рүү хадуураад шалгаад явчих вий, гол зүйлээ шалгаасай гэж дэд хорооны гишүүд санаа зовж байсан. Прокурор хяналт тавьж байгаа, УЕП өөрөө энэ саналыг оруулж ирсэн учраас хариуцлагыг цаашид хүлээх байх.

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Бид саналаа өгнө. Үүний дараа холбогдох байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган асуудлыг авч хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана" гэлээ. 

Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр оролцож, зарим зүйлд тайлбар хийжээ. Уг хуралдааны дараа бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим асуудлаар тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Эцсийн шийдвэр гарахад холбогдогч хүмүүс байж болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Иймээс би гараад ирлээ. Сая дахин намайг дууддаг нь Хөдөлмөр эрхлэлтийн мөнгө төгрөгийг захиран зарцуулах журамд нэршил үг томьёоллын хувьд ижил төстэй зүйлс их байна. Салбарын хүн хүртэл өөрөө будилдаг зүйл дээр би орж тодруулга мэдээлэл өглөө. Мөн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх УИХ-ын чуулганы хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьлаа. Ирэх долоо хоногт холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь тодорхой.

Талийгаач Б асуудлаар намайг яллагдагчаар татаж шалгасан зүйл байхгүй. Гурван удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Одоо шалгаад байгаа үндэслэл нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал зүйл ярьсан гээд байгаа юм. Би худал мэдүүлэг өгөөгүй гэдгээ сая хэллээ. Хэрэв намайг ийм үндэслэлээр яллах бол гурван төрлийн шийтгэл оноож болох юм.

Нэгдүгээрт, 4,5 сая төгрөгийн торгуультай

Хоёрдугаарт, Зургаан сарын хугацаанд нийтийн хөдөлмөр эрхлэх /цас цэвэрлүүлэх ч юм уу/

Гуравдугаарт, Зургаан сарын хугацаанд гадаадад зорчих эрхийг нь хасах

Эдгээр зүйлчлэлийн нэгээр шүүхийн шийдвэр гарч ялладаг зүйл ангиар намайг буруутгаад байгаа юм. Би худлаа яриагүй гэдгээ нотолсон. Өргөдлөө өгсөн. Лабораторийн шинжилгээгээр шалгаач гээд.

Уржигдар /2020-01-22/ талийгаач Б-ын ар гэрийнхэн болон өмгөөлөгч н.Батхуяг нар маш ноцтой мэдээлэл хийж ХБХ зарласан. 

Тавдугаар сарын 20-ны өдөр миний хийсэн мэдээллийг гуйвуулсан. Мөн полиграфф тестийн хариуг санаатайгаар буруу мэдээлсэн. Зураг эдр үзүүлсэн. Боолтоос үүсдэг улайлт гэх мэт зүйл ярьсан. Намайг хамаатуулж зодоонч цохионч гэж ярьсан.

Энэ үйлдлүүдээр нь би цагдаад гурван төрлийн гомдол гаргалаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.