Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-д анх удаа зодоглож буй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж өнөөдөр дагах барилдаанаа Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай хийж цэвэр ялав.
Манай бөх цаг дуусахаас 10 гаруй секундын өмнө 4:6-гаар хожигдож явснаа мордох мэхээр дөрвөн оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгууллаа. Б.Бямбадорж монголын цагаар шөнийн 00:00 цагт өнгөрсөн жилийн дэлхийн Гүржийн Зураб Якобишвилитэй хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.