ТЕГ-ын алба хаагчид урьд шөнө галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ хэргийн талаар яг одоо мэдээлэл хийх боломжгүй байна. Урьд шөнө цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Одоо шалгаж байгаа” гэх хариуг өглөө.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр ТЕГ-ын ажилтнууд тусгай хувцас хэрэглэлтэйгээ гадаадын иргэнээс 300 орчим сая төгрөг дээрэмдэх гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байна.
Бид уг асуудлаар ТЕГ-ын хэвлэл мэдээллийн хариуцсан ажилтантай холбогдож тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа унтраасан байв.