Өнөөдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан дуусч, эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан эхэлнэ. Өнөөдөр барилдах манай эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн сугалаа гарчээ.
Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 65 кг
Энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Финландын Петра Олли, АНУ-ын Форрест Молинари, ДАШТ-ий хүрэл медальт, Шведийн Хенна Йоханссон, Чехийн Адела Ханзликова нар хэсгээ тэргүүлсэн юм. Манай улсаас Х.Болортуяа оролцож буй. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Ли Хан Битийг цэвэр яллаа. Тэрбээр 1/8 шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга ОХУ-ын Светлана Кузнецоватай хүч үзэхээр болов.
С. Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг
ДАШТ-ий хүрэл медальт, Украины Алла Черкасова, АНУ-ын Тамира Менса, Латвийн Лаура Скужина, Монголын Ш.Түмэнцэцэг нар чансаагаар тэргүүлсэн. Харамсалтай нь Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр мөрөндөө бэртэл авснаар ДАШТ-ийг өнжих болсон юм. Түүний оронд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зодоглов. Тэрбээр тэгшитгэлд Сенегалийн Анта Самбоуг цэвэр ялав. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд Шведийн Женни Франссонтой барилдахаар боллоо.
О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд О.Насанбурмаа барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт Николетта Рената Смолкатой, ялвал нь олимпийн хүрэл медальт, Польшийн Агнешка Вешек, Туркийн Бусе Тосун нарын хэн ялсантай нь оноолт таарах аж.
Г.Наранчимэг эмэгтэйчүүдийн 76 кг
Г.Наранчимэг Венесуэлийн Мария Хосе Акостатай эхний тойрогт хийлээд сугалаа таарчээ. Түүнийг ялвал Унгар, Беларусийн бөхийн бөхтэй дараагийн даваанд хүч сорих юм.