СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Одоогийн байдлаар УИХ-ын хоёр гишүүн л ХАСХОМ-ээ өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өндөр дээд албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн байдлаар 15.162  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлжээ. Энэ улсын хэмжээнд 36,2 хувь юм.  Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ  зэрэг  байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.
 
 


 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.