™ watch

LIVE: Г.Батхүү агсанд хийсэн задлан шинжилгээгээр боолтын улмаас үүдсэн улайлт илэрчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа n
1 сарын өмнө
Сурталчилгаа

УИХ-ын гишүүн, төр, нийгмийн зүтгэлтэн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан ууган хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг нар өнөөдөр "Монголньюс" дээр анх удаа хэвлэлийнхэнд хандлаа. 

 

Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг: 

-Хэрэг гараад найман сар өнгөрлөө. Хэргийн явц удаан байна. Иймд та бүхэндээ үнэн, зөв мэдээлэл өгөхөөр энд ирээд байна. Шинжээчдийн олон хуудас дүгнэлт гарсан. Анхаарал татсан хоёр зүйл нь, баруун нүдэнд цус хурсан, хүзүүний зүүн талд улайлттай гарсан. Баруун нүдний чиглэлд хүчтэй цохилт ирсэн. Хүзүүний улайлт нь боолтын улмаас үүсдэг улайлт байсан. 

Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн улмаас цус харвасан нь тогтоогдсон. Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Харин, . Шүүх шинжилгээний газар олон зүйлийг дутуу хийсэн. Ар гэрийнхэн нь MRI, рентгенд зураг авахуулъя гэхэд зөвшөөрөөгүй. 

 

Ууган хүү Б.Ганхөлөг: Өнөөдөр бид хоёр гэр бүлээ төлөөлөн мэдээлэл хийхээр ирлээ. Энэ сарын 17-нд хэрэг гарсны найман сар өнгөрлөө. Бага дүү маань хоол унд идэж чадахгүй байна. 

Бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Зүүн талаараа унасан хүний баруун нүд яахаараа улайж хавддаг юм бэ?!

 

Охин Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө хоёр маань өдөр бүр аавын зурагны өмнө олон цагаар сууж, залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа алдаж, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарч, бид үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаад, дуу нь хааяа чихэнд сонсогддог. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. 


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
202.55.188.44

аллагыг хэн нуугаад байна. тийм сонирхол хэнд байна

zochin
1 сарын өмнө
66.181.178.116

muuhai ch yum da yasiig ni ondolzvvleel ter ved ni hiihgvi yasi muuhai haragdaj bna hoorhii etsgiinhee vhleer uls toriin shou wvv hii oilgomjtoi bna

Зочин
4 долоо хоногийн өмнө
202.126.88.149

Үр хүүхдүүд нь үнэн зөвийг нь заавал олох хэрэгтэй.улаан балын нэвтрүүлэг үзээрэй.цаг хугацааны гаргалгааг айхтар тооцсон бна лээ.

Б.Баярмаа
4 долоо хоногийн өмнө
202.126.89.201

Номтойбаяр алсан н Нотлогдоод байхад яаагаад цуст Алуурчинг хорихгүй бга юм бэ.Аавдаа.өвөөдөө хайртай хүн болгон энэхүү гэр бүлийг өмөөрцгөөяа.Арайч дээ Засгийн газар Шудрага ёсыг нийгэмд бэхжүүлэнэ гэсэн ҮГ дууграачээ.

Зочин
4 долоо хоногийн өмнө
202.126.89.201

5.н сард Нас барсан хүнг өдий болтол нуугаад байхдаа юу болдог юм бэ.Алуурчин Номтойбаярыг хорьяа.

Б.БАЯРМАА
4 долоо хоногийн өмнө
202.126.89.201

Талийгаач сайхан зөөлөн сэтгэлтэй.Төр нийгмийн Удирдагч.Мондог Удирдагч Мөр Цагаан Морио хайрладаг уяаач нэгэн байсанг Түмэн олон мэдэх билээ.Ум Мааний Боднихум......Гэтэл Алуурчин Цуст гарт Нямтайшрийн Номтойбаяр аавийнхаа хайр буяныг даахгүй олон арван хүнийг дарамталж яваад Хүний аминд Төрийн ордонд бүрэлгэлээ.Гэтэл Эрүүгийн хэрэгтэнг хууль зүйн сайд.хууль зүйн байнгын хороо эрс эсэргүүцэж Шорондн хорих хэрэгтэй шүү.Ард түмнийхаа дуу хоолой биднийгээ сонсоорой.Миний биё аавдаа.Өвөөдөө.Ахдаа.дүүдээ хайртай учраас гэмгүй нэгэнг өмөөрч олны санал хүсэлтийн дагуу бичиж бнө.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.