Өнгөрөгч оны зургадугаар сард Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичсэн байдаг. Уг нийтлэлийн дараа ЕТГ-ын дарга З.Энхболд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гарган Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгосон юм.
Харин НЗД асан Э.Бат-Үүл цагдаагийн шийтгэврийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч ялагдсан бөгөөд давж шатах шатны шүүх хурал болж шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл З.Энхболдыг гүтгэсэн гэж үзжээ.
Ингэснээр Э.Бат-Үүл нь З.Энхболдыг гүтгэсэн гэх хэрэгт анхан, давах дээр ялагдаж, хоёр сая төгрөгийн торгуулиа төлөхөөр болжээ.