Өнгөрөгч 2015 онд ЦЕГ-ын захиалгатай 250 албан хаагчийн "Хууль сахиулах-1 хотхон" орон сууцны төслийн сонгон шалгаруултанд "Бавгар групп" ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.
Захиалагч талыг төлөөлөх эрх бүхий "Хууль сахиулах-1" хотхоны ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр ажилласан байна. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад буюу 2017 оны арванхоёрдугаар сард "Бавгар групп" ХХК-ийн захирал эмэгтэй нас баржээ. Ингээд түүний охин Х.Оюун ээжийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Гэвч барилгын ажлаа өр зээл тавин үргэлжлүүлж байхад цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр Х.Оюунаас хоёр пентхаус, 30 орон сууц үнэгүй өгөхийг шаардсан байна.
Х.Оюун “Цагдаагийн албан хаагч нараа хямд орон сууцтай болгохын тулд ЦЕГ манай компанитай гэрээ байгуулан барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Тухайн үед 2015-2017 онд манай ээжээс танай группт хөрөнгө оруулсан нэрийдлээр хээл хахуулын журмаар 927 сая төгрөг авсан байдаг. Гэтэл ээж маань өнгөрсний дараагаас гүйцэтгэгч компани барилга бариулсан мөнгөө өгөх байтал намайг дарамтлан баригдаж буй барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх зэргээс дарамтлах болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй. Сүүлд хурандаа Б.Цогтбаяр орон сууц авахаа болий шууд 320 сая төгрөг бэлнээр өгчих тэгвэл танай санхүүжилтийг гаргаж өгөн чамайг дарамтлахгүй гэсэн” юм.
Төрийн албаны авлигал хээл хахуулийг тэвчихгүйн улмаас өнөөдөр хэвлэлийн байгууллагат хандан шалгуулах ёстой газарт нь шалгуулж, ЦЕГ энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна.