Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт 100 гаруй ойн түймэр асч байна. Мужийн төвийн нутаг дэвсгэрийг аварга том шороон шуургууд дайран өнгөрсөн тухай цахим орчинд нийтэлжээ. Говь, цөлийн бүсийн угалзтай төстэй шороон шуурганы үеэр тэнгэр харанхуйлж, өдрийн цагаар шөнө мэт бүрэнхийлсэн байна.
Тус мужийн Дуббо болон ойролцоох тосгонуудад тэнгэрт шороогоор шуурч харанхуйлсан бичлэгүүд цахим орчинд тархжээ. Эх сурвалжид дурдсанаар шороон шуурга цагт 94-105 км хүртэл хурдтай шуурсан байна.
Энэ хооронд түймэрт өртөж байгаа хоёр дахь муж Викториад бороо орж, цаг агаарын онц байдалтай холбогдуулан 1,500 орчим дуудлага иргэдээс иржээ. Тэдгээрийн 1,400 нь ням гарагийн өглөө тусламж хүссэн дуудлага байсан бол үлдсэн нь байшин барилга нурсан дуудлага байсан юм. Тус мужид 14 ойн түймэр асч байна.
Түүнчлэн Шинэ Өмнөд Уэльсэд хойд болон баруун эргээр гол, мөрний усны түвшин 100-180 мм-ээр нэмэгджээ. Тус мужаас гадна Викториа, Күйнслэндэд үерийн аюул нүүрлэж, гольфийн бөмбөгний хэмжээтэй мөндөр орсон байна.
Эх сурвалж: The Guardian