СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Эрдэнэбат: Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, тоглоогүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат казино тоглосон эсэх талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр "Казинод орсон нь үнэн, өөрийгөө хаацайлах зүйлгүй" гэж мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Сидней хотын "Стар" төвтэй танилцах үеэрээ бид казиногоор ороод гарсан нь үнэн. Казиногоор орсон асуудлаа зөвтгөх шалтгаан надад байхгүй. Харин ингээд танилцаад явж байгаа зураг аваад тавина гэж бодсонгүй. Мэдээж хэвлэл, мэдээллийнхэн эрэн сурвалжлах нь зөв. Харин нэгнээ хэл амаар гүтгэж, доромжлох хэрэггүй гэж бодож байна. Тэр зураг дээр байгаа нь би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсч байгаа нь би мөн. Зураг дээр анзаарсан бол би ширээ тойроод, ажиглаад л явж байсан. Бид тоглоогүй. Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ зайлуул.

Би бол залуудаа бусад орнуудын казинод тоглож л байсан. Хууль ямар байна, түүнийг л дагана. Өөрийгөө хаацайлах зүйл байхгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.