Ерөнхий сайд асан С.Баяр 1 сарын 17 буюу өнгөрөгч баасан гарагт “Жаран жил жаран бутархай” номын хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Энэ номын тухай олон байр суурь байдаг боловч, дипломатч Г.Дүгэржав “Энэ ном гурван хүнд бичсэн мессеж гэж ойлгосон. Нэгд, Н.Энхбаяр аа ичээд хол яв. Хоёрт, Х.Баттулга аа, яах гэсэн юм бэ. Гуравт, Хүүкээ ахыгаа бодоорой” гэсэн үг гэж тодорхойлсон нь нэлээд ончтой тайлбар гэж үзэх хүн байна.
“Интерном” дээр зохион байгуулагдсан номын хэлэлцүүлэг өргөн дэлгэр болж, сонирхолтой байр суурь олонтаа дурдагдсаны нэг нь С.Баярыг ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсны хувьд Оросын бодлого энэхүү номд хэрхэн туссан, ер нь ямар бодолтой явдгийг асууж сонирхжээ.
С.Баяр энэ тухай “Оросын бодлого бол өөрөө хөдлөхгүй, өрөөлийг хөдөлгөхгүй гэсэн бодлоготой явдаг” гэж товчхон хариулсан нь “өөрөө хөгжихгүй, өрөөлийг хөгжүүлэхгүй” гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдсон талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцлон ярьж байлаа.
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.