СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

PETA-гийн бичлэг үндэстэн дамнасан компаниудыг ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахад хүргэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

АНУ-д ажиллаж, амьдарч байгаа дуучин Номинжин амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагын бичлэгт оролцож, монголчууд ямаанаас ноолуурыг хэрхэн самнаж бэлтгэдгийг дэлхий нийтэд харуулсан нь Монголд төдийгүй дэлхий нийтийг нэг талаас цочирдуулж, нөгөө талаас талцал маргаан руу түлхээд байна.

Дуучин Номинжин өөрийн жиргээгээр дамжуулан “Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье.

Олон хүн намайг үгүйсгэж, олон хүн дэмжсэн байна. Баярлалаа. Бичлэг дээр ямааг буруу мууллаа монголчууд ингэж муулдаггүй гэж олон хүн бичжээ. Сайн анзаарвал би ямааг огт муулаагүй бөгөөд ямааг зовоож буй хүмүүсийг л муулж эсэргүүцсэн байгаа. Та зөвөөр ойлгож болгооно уу” хэмээн бичиж, уучлал гуйсан боловч, ноолууран бүтээгдэхүүн борлуулдаг үндэстэн дамнасан компаниуд өөр бодолтой байгаагаа олон улсын хэвлэл мэдээллээр илэрхийлж эхэлжээ.

.

Ямааг самнахын тулд маш их хүч хэрэглэн чирж гулдрах, хөлийг нь өвдтөл нь холбож уях, хамгийн гол нь хурц иртэй самнуураар самнаж, зарим үед бие махбодид нь шарх, шалбархай үүсгэж байгааг эзэн нь эмчлэх талаар огт бодохгүй, үл ойшоож байгаа нь амьтны эрх зөрчиж байна. Нэг ямаанаас жилд дунджаар 150гр ноолуур самнаж авахын тулд ингэж тамладаг ба зургаан ямааны ноолуураар нэг цамц нэхдэг” гэжээ.  

Цаашилбал, “Ноолууран бүтээгдэхүүн нь амьтны эрхэд халдаж байгаа талаар PETA мэдээлснийг бид хүлээн авсан тул үүнийг засаж залруулахаар ажиллах болно” гэж үндэстэн дамнасан H&M компани 1 сарын 15-нд “Уолл стрийт”-д мэдээлээд зогсохгүй, “.

Тус компанийн үзэж байгаагаар БНХАУ болон Монгол улсад ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд амьтныг тамлаж байгаа нь амьтны эрхийг зөрчөөд зогсохгүй, олон нийтийн үзэл хандлагатай нийцэхгүй байна гэж үзэж байна. Шведэд төвтэй H&M компани 62 оронд 4500 нэрийн барааны дэлгүүртэй юм. 

Энэ талаар Монголын ноос ноолууран салбарын хүмүүсээс дараах байр суурийг авсан бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.