БНХАУ-ын https://thediplomat.com/ сайтад Хятад улс дижитал хяналтын системээ өргөжүүлж улс орныхоо өнцөг булан бүрт хүргэхээр зорин ажиллаж байгааг тэмдэглэжээ.
2018 онд л гэхэд Хятадад 14.6 сая иргэн “найдваргүй” этгээдэд тооцогдож онгоцны тийз авах эрхгүй болсон байна. Тэгвэл найдваргүй иргэдийг хянадаг уг системээ Хятад улс 2020 онд Казакстан, Киргизстан, Монгол зэрэг хөрш, зэргэлдээ улсууддаа нэвтрүүлж, турших талаараа ч онцолжээ.
Уг хяналтын систем нь хүмүүсийн нүүр царайг нь таньж, цахим самбар дээр харуулах боломжтой байдаг аж. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол "Уг асуудалд монголчууд, төр засгийнхан анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлэх ёстой" гэж цахим хуудас идэвхитэй байдаг улс төрийн хүрээллийнхэн үзэж байна.
Эх сурвалж: thediplomat.com