СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-18

Гурван нам дамжсан Г.Уянга АН дээр буулаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс 2012 онд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан Г.Уянга 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө эвслээ задалж, улмаар ДБЭТ-т бийлэгжүүхэн ажиллагаа зохион байгуулан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар заларч байсан билээ.

Гэвч түүний удирдсан ТТЭНН-аас УИХ-ын сонгуульд Х.Цагаанбаатар, Д.Баатаржав, Б.Хүдэр-Ян, Ш.Сайхансамбуу нар нэр дэвшин, бүгд өвдөг шороодож, энэ нам өдгөө цаасан дээр л үлдэж хоцроод байна.

УИХ-ын сонгуулийн дараа намын даргаасаа “хусагдсан” тэрээр 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон ба саяхан өөрийн хөтлөн явуулдаг хуудсаараа дамжуулан “Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэдгээ зарласан нь цочир сонин мэдэгдэл байлаа.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Иргэний хөдөлгөөний нам” байгуулан бужигнуулж явсан Ж.Батзандан, О.Магнай нарын хоргодох газар нь Ардчилсан нам болж байсан бол энэ удаад МАХН, МҮАН, ТТЭНН дамжсан Г.Уянгын буух газар нь аанай л Ардчилсан нам болж таарсан нь сонин юм шүү.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.