Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн 1300 орчим удирдах албан тушаалтантай СТӨ-нд уулзалт хийж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
-Мэдлэг чадвар олгохын зэрэгцээ хүүхдийн ааш зан авир, ёс зүй хамгийн чухал гэж харж байна. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэхээсээ илүү ажлын хариуцлага, хяналт, гүйцэтгэлтэй байдал дутагдаж байна. Мэдээж сургалтын орчинд эцэг, эхийн оролцоо чухал бөгөөд чиглүүлэхэд багш нарын оролцоо хамгийн чухал. Сургалтаас хүмүүжлийн ажлыг салгаж болохгүй. Хотын соёлыг түгээх, зөв хандлагыг хэвшүүлэх үүднээс хичээлийн өмнө, дараа нь 5-10 минутын ёс зүйн талаар хүүхэд, сурагчидтайгаа ярилцахыг уриалж байна. Орон сууцны томоохон төсөл хөтөлбөр дээр цэцэрлэг, сургуулийн багш нарыг хамруулахад анхаарч ажиллана.
Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод 2020 онд нийт 192.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35 сургуулийн барилга ашиглалтад орох юм байна.