Төрийн банк Токио 2020 зуны олимпын байт харвааны төрөлд оролцох ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нарт дэмжлэг үзүүлэхээр болж өнөөдөр Монголын байт харвааны холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар "Санамж бичгийн хүрээнд бид гурваас дөрвөн төрлийн дэмжлэг үзүүлнэ. Үүнд мөнгөн тусламжаас эхлээд тамирчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд ажил хийнэ. Ер нь манай байгууллага Байт харвааны холбоотой гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна" хэмээв.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Токио 2020 олимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нарт бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд "Байт харвааны тамирчдын дийлэнх нь боломж нөхцөл тааруу орчинд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ихэнх нь гэр хороололд амьдардаг. Хоёр жилийн өмнө байт харвааны холбоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "360" талбайг барихад Төрийн банк тусалж байсан. Өөрөөр хэлбэл Төрийн банк бидэнд анх удаа тусалж байгаа юм биш. Санамж бичгийн хүрээнд холбооноос Төрийн банкны ажилчид, тэдгээрийн хүүхдүүдэд зориулсан байт харвааны сургалт зохион байгуулна. Мөн тэмцээн уралдаан болоод тамирчдын хувцас дээр Төрийн банкны тэмдгийг байршуулах юм" гэв.
Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд "Алтан медаль авна гэсэн итгэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа эхэлчихсэн байгаа.