- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын шийдвэр гарч 11 дүгээр сарын нэгнээс эхлэн гадаад паспортыг шинэчлэн олгож эхлэхээр болсон. Шинэ паспортыг хүүхдэд 5, том хүнд 10 жилийн хугацаатайгаар олгож эхлэх нээ.
Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гадаад паспорт авсан болон таван жилийн хугацаар сунгасан иргэдийн паспорт хүчинтэй хэвээр байна.
Дашрамд дуулгахад 2019 оноос цахим гадаад паспорт олгож эхлэх судалгаа хийгдэж байгаа юм байна. Хэрэв гадаад паспорт цахимжвал 48 хуудастай, арван жилийн хугацаатай байх бөгөөд нууцлал сайтай учраас үнэ нь харьцангуй өндөр байх аж. Цахим гадаад паспортын зөвхөн эхний нүүрт байдаг мэдээллийн хэсгийг чипжүүлнэ. Чипэнд иргэний зураг, хувийн мэдээлэл, регистрийн дугаар, овог, эцэг эхийн нэр багтана.
Цахим гадаад паспорт олгосон ч хугацаа дуусаагүй хуучин гадаад паспорт хүчинтэй хэвээр байна.