Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлэээр манай улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл бол Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл. Уг төсөл 2020 оны арванхоёрдугаар сард дуусах бөгөөд үргэлжлүүлэн Глобаль сан 2021-2023 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд манай улсад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Монгол улс баруун бүсийн номхон далайн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 4 дүгээр байранд ордог ба 100 мянган хүн ам тутмын 428 нь сүрьеэгээр өвчилсөн байна.
Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр монгол улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр бол Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл юм. Тус сангаас дэмжлэгтэй 7 удаагийн 66 сая ам.долларын сүрьеэгийн төсөл хэрэгжиж ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12 сард дуусах юм. Тэгвэл ирэх 2021-2023 онд үргэлжлүүлэн уг төслийг хэрэгжүүлэхээр болж 8 чиглэлээр төслөө боловсруулан өнөөдөр эцсийн байдлаар хэлэлцэж байгаа юм.
Манай улсад жил бүр сүрьеэгийн 4000 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь эрт илрүүлэлт сайжирсантай холбоотой. Ялангуяа сүүлийн жилүүдэд сүрьеэгийн халдвар 15-34 насны залуучууд сүрьеэгээр өвчилж байгаа тул 2021-2023 оны төсөл хөтөлбөрт шинэ тохиолдлыг 70 хувиар нэмэгдүүлж, 90 хувь хүртэл төгс эмчлэх чиглэлд анхаарлаа хандуулж байна.
Глобаль сангаас ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд манай улсад 2021-2023 онд нийт 10.7 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэнэ.