БНХАУ 1949 онд байгуулагдсан цагаас хойш 70 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Үндэсний статистикийн товчооноос тус улс үүсэн байгуулагдсан цагаас хойш шинээр хүүхэд мэндлэх явдал хамгийн доод түвшиндээ хүрснийг мэдэгдсэн байна.
Хятад улс хүн амынхаа тоог барихаар айл бүр нэг хүүхэдтэй байх бодлого хэрэгжүүлж ирсэн ч ойрын жилүүдэд уг бодлогыг зөөлрүүлж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Гэвч 2019 оны судалгаагаар мянган хүн тутамд 10,48 хүүхэд мэндэлж байна гэжээ.
Мөн өнгөрөгч онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 580,000-аар буурч 14,65 саяд хүрсэн байна. 1979 онд эхлүүлсэн нэг хүүхдийн бодлогыг 2015 онд халсан ч шинээр мэндлэх хүүхдүүдийн тоо жил ирэх тутамд буурсаар иржээ.
Судлаачдын үзэж байгаагаар нэг хүүхдийн хатуу бодлогыг халсан ч хүүхэд төрүүлж өсгөх бусад орчин нөхцөлийг сайжруулж, гэр бүлүүдийг дэмжихгүй байгаа тул хосууд шинээр хүүхэдтэй болоход төдийлөн яарахгүй байгаа гэжээ.
Түүнчлэн статистик мэдээллээр Хятадад эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 30 саяар илүү байна.
Эх сурвалж: The BBC