Эдийн засагч Л.Наранбаатарт 884 сая төгрөгөөр залилуулсан гэх иргэн М.Ариунтулга өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн М.Ариунтулга:
-Есөн жилийн өмнө Л.Наранбаатар "Компанийг чинь зарж өгье" гэсэн. Тэгээд зараад, надад 400 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг минь өгөөгүй. Би нийтдээ 884 сая төгрөгөөр хохироод явж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 3-4 удаа шүүхээр орлоо. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болж, шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатарыг миний хохирлыг барагдуулахаас гадна торгуулийн ял гэж 20 сая төгрөгөөр торгосон.
Шүүгч "Та энэ хүний хохирлыг барагдуулах уу?" гэж шүүгч асуухад "Өгөхгүй" гэсэн. Гэтэл Л.Наранбаатар өчигдөр 14.30 цагийн үед өөрийн жиргээндээ "Шударга бусын хонгилоор орох боллоо" хэмээн өөрийгээ гэм буруу байтал хоригдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэтэл тэр хүнийг хориогүй, намайг хохироосон хэмээн шүүх дүгнэж 20 сая төгрөгөөр торгосон шүү дээ гэлээ.