СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Мандахбаяр: "Гүтгэх" заалтыг Эрүүгийн хуульд оруулж болохгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчидтэй холбоотой "гүтгэх" заалтыг Зөрчлийн тухай хуулиас Эрүүгийн хуульд оруулсан, сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалд сэтгүүлчдээ хамгаалаагүй гэсэн яриа гарсантай холбогдуулан МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, дэд ерөнхийлөгч З.Боргилмаа нар мэдээлэл хийлээ.


Зөрчлийн хуулийн 6.21 нь шүүхгүйгээр шууд хүнийг шийтгэдэг заалт байсныг олон тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Сэтгүүлзүйн салбарын 15 холбоод нэгдэн 2018 оны 12 сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийн Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх заалтыг авахыг хүссэн.

Ингээд уг заалтыг Зөрчлийн хуулиас авсан ч хуулийн дагуу Эрүүгийн хуульд орно хэмээн яригдаж байсан ч тус хуульд оруулаагүй, ер нь оруулахгүй төлөө ажиллаж байна гэлээ.

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: 

-"Гүтгэх" гэдэг бол зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийдэг зүйл биш. Үүний ард санаатай үйлдэл бий. Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүйгээр зохицуулж болдог харилцаа. Олон удаагийн хүсэлтийн дагуу энэ ажлын дэд хэсэгт орж ажилласан. Зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү хандах ёсгүй гэдгийг ахин тайлбарлаж, хэрхэн засах тухай санал, шаардлага хүргүүлсэн. Бидний хувьд Эрүүгийн хуулиас хасах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Худал мэдээлэл тараах асуудлыг Эрүүгийн хуулиар шийдэх ёстой гэсэн санал дэмжигдээгүй, унасан. Худал мэдээ тараах тухай зүйл заалт Эрүүгийн хууль орохоор болсон.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.