Филиппин улсад нийслэл Манила хотын ойролцоо Таал галт уул оргилж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон ч нэгэн хос зугталгүй төлөвлөсөн ёсоор хуримаа хийж, гэрлэх ёслол үйлдсэн байна. Чино Вафлор, Кат Баутиста Паломар нар ням гарагт хуримаа хийхээр захиалга өгсөн байжээ. Тэдний захиалга өгсөн газар Таал галт уултай маш ойрхон бөгөөд хуримын өмнөхөн галт уул хэдэн арван км өндөрт уур манан савсуулж, үнс нурмаа хаялж байсан ч хос хуримаа хийсэн байна.
Филиппиний эрх баригчид ням гарагийн үдээс өмнө галт уулын эргэн тойрон 14 км-т амьдарч буй 450,000 иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Хосын хуримын талбай галтай уулаас ердөө 10 км-т байсан ч тэд аюулгүй тайван байдлыг мэдэрч байсан тул хуримаа хийсэн гэж ярьжээ. Зөвхөн ёслол үйлдээд зогссонгүй хуримын дараах үдэшлэг ч мөн төлөвлөсний дагуу зохион байгуулагджээ. Зочид үнс нурам хаа сайгүй унаж, галт уул халуун уураа савсуулсаар байсан хэдий ч наргиж амжсан байна.
Эх сурвалж: The BBC