СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Э.Бат-Үүл: ЕТГ-ын дарга З.Энхболдыг шүүхээс албадан авчрах ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Уг шүүх хурлын дараа Э.Бат-Үүлээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Шүүх хуралдаан яагаад хойшилсон бэ?

-Би энэ хэргийг шүүж байгаа Ерөнхий шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хангаж шийдвэрлэлээ. Ингээд өнөөдөр 09.00 цагаас хурал эхэлтэл З.Энхболд тодорхой шалтгаангүйгээр ирсэнгүй. Иймд би ЕТГ-ын аяар шүүх хурлыг явуулж болохгүй гэдгийг би хэлээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан.

-Таныг ЕТГ-ын даргын нэр төр, алдар хүндэд халдсан гүтгэсэн гэдэг үндэслэлээр буруутгаж 2 сая төгрөгөөр торгосон. Энэ хэргийн процесс нэлээн алдаатай явсан гэдэг үнэн үү?

-Энэ хэрэг хуулийн дагуу явагдаагүй. Надаас ямар ч мэдүүлэг аваагүй. . Энэ мэдээлэл нотлогдохгүй бол би буруугаа хүлээхэд бэлэн байна. Энэ мэдээллийг шалгаж өг гэдэг хүсэлтээ гаргасан. Гэтэл ямар ч тогтоох ажиллагааг явуулаагүй.

-Таны Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан өгсөн мэдүүлгийг өөр хэрэгт хавсаргасан гэдэг мэдээлэл үнэн үү?

-Би тэр хэрэгт мэдүүлэг өгөөгүй. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цагдаа надаас мэдүүлэг авах гээд ирэхэд нь би өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн. Тэрийг мэдүүлэг өгсөн гэж бичээд хуулаад өөр хэрэгт хавсаргасан байсан. Энэ ёстой зах замбараагүй хэрэг болсон. Надад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэхдээ хооронд нь хольж хутгаад байсан учраас сүүлдээ учир нь олдохоо больсон. З.Энхболд бас шүүгчээс үндэслэлгүйгээр татгалзаад байсан. Уг нь бол З.Энхболд шүүх хуралд биечлэн оролцохоо илэрхийлж хойшлуулсан учраас өнөөдөр түүнийг шүүхээс албадан авчирч шүүхэд оролцуулах ёстой байсан.

 

МУГЖ Д.Сосорбарам: Ерөнхийлөгч Х.Баттулга та бусдыг айлган сүрдүүлдэг явдлаа зогсоо

Улсын Баатар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэрэгт ажиглагчаар оролцохоор ирсэн МУГЖ Д.Сосорбарамаас цөөн зүйлийг тодруулав.

МУГЖ Д.Сосорбарам

Би шүүх хурлаас хойшилчихлоо. Их хурдан шуурхай болдог юм байна. Харамсалтай нь гомдол гаргасан ЕТГ-ын дарга З.Энхболд шүүх хуралд ирсэнгүй. Хууль ярьдаг мөртлөө тэр хуулиа уландаа гишгэдэг хандлага бий болох шинжтэй. Тиймээс нөхрийнхөө хажууд хань бараа болоод байж байя гэж бодон би ирлээ. Хатуухан хэлэхэд, Монгол Улс таван Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. 2017 оноос хойш Монголчууд амар заяа үзсэнгүй. Айлгасан дарамталсан, эрх мэдлээрээ түрий барьж хүмүүсийн ар гэр, гэр бүлийг үймээн самуунд оруулсан явдал их гарлаа. Тиймээс КГБ-ын (Хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яам. Бусдыг хилсдүүлдэг, эрүүдэн шүүж хэрэг тулгадагаар алдартай байсан байгууллага) хуулиа өөрчил. Бусдыг айлгадаг, сүрдүүлдэг явдлаа зогсоо. Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүд нь шүүх засаглалдаа нөлөөлдөг ийм байдлыг өөрчлөх ёстой.

-АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нь та бүхэнтэй толхилцоод байдаг болж. Яагаад ингэхэд хүрэв?

-Монголд хоёр нам ээлжлэн төр барьж байгаа. Нэг нь яаж ч хулгай хийсэн нягтраад л хамгаалаад байдаг бол нөгөөх нь сургаар барьдаг, хорьдог. Хоёулаа зүүний үзэлтэй, КГБ-ын арга барилтай намууд байгаа.  Бид таван Ерөнхийлөгчийн нүүр үзэхэд тав дахь Ерөнхийлөгч шиг хүнийг үзээгүй. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди, П.Очирбат нарын Ерөнхийлөгч нар байж боломгүйгээр гүтгүүлж байсан атлаа шүүхэд иргэдээ өгдөг, хэвлэл мэдээллийг шүүхэд өгсөн гэдэг зүйлийг би сонсоогүй. Тэгэхээр би энэ үйлдлийг айлган сүрдүүлэлт гэж харж байгаа. Одоо чинь 21 дүгээр зуун. Ийм зүйл удахгүй. Тиймээс арга барилаа өөрчилж сэр гэж ЕТГ-т хэлмээр байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.