СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий дээр унасан хамгийн эртний биетийг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Манай дэлхий дээр. Ингэснээр уг солирын чулуу нь манай дэлхий дээрх хамгийн эртний биетийг агуулж байгаа юм.

Тодруулбал уг солирын чулуун дээрх биет манай нарны аймаг бүрэлдэхээс ч өмнө оддын дунд амьдарч байсан гэдгийг нотолжээ. Одод мөхөхөөрөө сансар огторгуйн өргөн уудамд тоосонцор болон тархаж шинээр бүрэлдэж буй од, гараг эрхэс, сар, солирын чулуунд очиж наалддаг байна. Тиймээс эрдэмтдийн олж илрүүлсэн солирын дээж бол жинхэнэ оддын тоос мөн гэж судалгааг удирдсан эрдэмтэн Филипп Хэк хэлжээ.

 

 

Уг судалгаан дээр АНУ болон Швейцариас ирсэн эрдэмтдийн баг хамтран ажилласан байна. Тэд 1969 онд Австралийн нутаг дэвсгэрт унасан Мурчисон солирыг судалжээ.. Тоосонцруудад хэр олон удаа сансрын туяа туссан бэ гэдгийг судалж, үүн дээр суурилан насыг нь тогтооход солир дээрх зарим тоосонцор 4,6-4,9 тэрбум жилийн өмнө наалджээ.

 

 

Манай дэлхийг амьдралаар тэтгэдэг нар 4,6 тэрбум жилийн настай бол, дэлхий 4,5 тэрбум жилийн настай гэж үздэг билээ.

 

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.