Диего бол Карибын тэнгисийн Галапагос арлуудын нэг хэсэг Эспанолад нэн ховордсон аварга яст мэлхийний төрөл юм. Арал дээр түүнтэй адил эрэгтэй 2, эмэгтэй 12 яст мэлхий л үлдсэн байжээ.
Нэн ховор, бараг устаж буй төрлөө аврахын тулд Диего яг л playboy-н эзэн шиг шалиг, хүүхэмсэг, замбараагүй бэлгийн амьдралд хөл тавьсан байна. Дэлхийн хамгийн шалиг, гоонь яст мэлхий төрлөө аврахын тулд бусад эмэгчингүүдийг амжилттай хээлтүүлж чадсан тул одоо чөлөөндөө гарч, эрх чөлөөт амьдралдаа буцжээ.
Сан Диегогийн амьтны хүрээлэнгээс явуулсан үржүүлгийн тусламжтайгаар Диего ердөө 10 гаруй ширхэг үлдсэн төрлөө 2,000 болтол өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж чадсан байна. Үүнд түүний зах замбараагүй олон удаагийн бэлгийн ажил тус болсныг мэргэжилтнүүд онцолжээ. Энэ жил 100 нас хүрсэн Диего тэдгээр 2,000 гаруй яст мэлхийний 40 гаруй хувийнх нь эцэг гэж үзэж байгаа аж.
Арал дээр үлдсэн 15 яст мэлхийг үржүүлгэнд оруулсан боловч Диего шиг сайн байсан нь үгүй гэнэ. Галапагос арал нь дэлхийн хамгийн эртний төдийгүй, онц хачирхалтай байгальтай газар юм. Эрдэмтэн Чарльз Дарвин хувьслын онолоо батлахаар энд ажиллаж байсан гэдгээрээ алдартай.
Эх сурвалж: CNN