СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ё.Баатарбилэг: "Монгол тэмүүлэл" болон 133-р дунд сургуулийн хичээлийн байрыг бүрэн шийдвэрлэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр ХҮДС дээр ажиллалаа. Тус сургуулийн байранд "Монгол тэмүүлэл" дунд сургууль шилжиж ирэх болсонтой холбоотой хичээлийн анги, танхимтай танилцахын сацуу хэд хэдэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

 

БСУШС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

-Нэгд, "Монгол тэмүүлэл" дунд сургуулийн эцэг, эхчүүд болон яамны төлөөлөл ХҮДС-ийн энэхүү байртай танилсан. Хичээл сургалт явуулахад бүрэн боломжтой байр байна гэж санал сэтгэгдлээ илэрхийлсэн. 2000мкв байранд орж байна. Тус сургуулийн шинэ байр ирэх 3 дугаар сард эхэлнэ. 

Харин 133 дугаар сургуулийн хувьд 3000 сурагчтай, 3-4 ээлжээр хичээллэж байгаа учир тэр олон сурагчийг шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Тус сургуулийн өргөтгөлийг барьж байгаа. Ямартай ч 2020-21 оны хичээлийн жилд энэ хоёр сургуулийн хичээлийн байр бүрэн шийдэгдэнэ. Эцэг, эхчүүд үүнийг сайтар ойлгох хэрэгтэй байна. 

Хоёрт, УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн байрыг нурааж, шинээр барих асуудал зогссон. Маш их улстөржилт явсан учир энэ ажлыг зогсоож, төсөвт 2,2 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Тэр мөнгөөр шинэчлэлийн ажил хийгдэнэ. Засвар хийнэ. 2021 он гэхэд бүрэн дуусгана гэсэн байр суурьтай байсан, үүн дээрээ байгаа гэдгээ дахин илэрхийлье. 

Гуравт, ТББ байгуулчихаад их, дээд сургууль, институт нэртэй, диплом, мэргэжлийн зэрэг олгодог залилангийн шинжтэй үйл ажиллагаа их байгаа оны өмнө БСШУСЯ, ХНХЯ, УБЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Цэцэрлэгийн туслах багшийг 14 хоногийн хугацаанд бэлдэж, дипломтой төгсгөж байна. Эдгээр газрууд аль ч яамнаас зөвшөөрөл авалгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир ард иргэд болгоомжтой байгаарай гэдгийг хэлмээр байна. 

Дөрөвт, "English school of Mongolia" дунд сургуулийн сурагчдад багш нар нь том хүний кино /порно кино.Сур/ үзүүлсэн гэх яриа цахимаар тарсан. Энэ мэдээллийг анх жиргэсэн хүнийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм билээ. Манай яамнаас ажлын хэсэг гарч ажиллахад, тийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой болсон. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.