СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Филиппиний галт уул халуун хайлмаг цацжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Филиппин улсын нийслэл Манила хотоос урагшаа 60 орчим км-т байдаг Таал галт уул үнс нурмаа цацаж, уур манан савсуулж байсан бол халуун лаав цацарсан байна. Ойр орчмын хагас сая иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч магадгүй хэмээн эрх баригчид сэрэмжлүүлжээ.

Орон нутгийн цагаар ням гарагт галт уул чичирхийлж, хүчтэй дуу чимээ гарчээ. Таал галт уул нь Филиппин улсын хоёр дахь хүчтэй галт уул ажээ. Галт уулаас гарч буй үнс нурмаас болж нийслэл Манила хотын олон улсын нисэх буудал 250 орчим нислэгээ цуцалжээ.

 

 

Оршин суугчдад хандан нүүрэндээ баг зүүж агаарын бохирдлоос хамгаалахыг уриалсан байна. . Тус галт уул нь өнгөрсөн 450 жилийн дотор нийт 34 удаа идэвхжсэн байна.

 

 

Өнгөрөгч оны сүүлээр Шинэ Зеланд улсад аялал жуулчлалын төв болсон Цагаан арлын галт уул оргилж, ойр орчимд нь аялж байсан иргэд амь насаа алдсан болон түлэгдэж гэмтсэн ноцтой тохиолдол гарсан билээ.

 

 

Эх сурвалж: The BBC, The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.