СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ирэх сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

НДЕГ-аас Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийг танилцуулав.  Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 төгрөгөөр тооцож төлөх талаар өнөөдөр мэдээллээ. 

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль 2017 онд батлагдсан. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. .

ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна.

Нийт 421 мянган иргэний тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс 8 орчим хувиар нэмэгдүүлэхээр болсон. 

ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН ДОЛООН ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.

ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн  сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас
  • Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь гурван нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО

Өмнө нь 70  хувиар тооцдог байсан бол энэ сарын 1-нээс эхлээд .

АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА

Ажил, хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа олгодог байсан юм.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ 

Дараах 4 нөхцөлтэй иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр болсон.

Нэгдүгээрт: 15 жилээс доошгүй хугацаагаар улсад ажилласан 3 хүртэлх насны хүүхэд үрчилж авсан буюу 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүдийн хувьд 15 жил ажиллаад 50 нас хүрсэн бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан эхчүүд.

Хоёрдугаарт: Нийтдээ 20 дээш жил улсад ажилласан буюу 4-ээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгож байсан эхчүүд.

Гуравдугаарт: Хуучин хуулиар 55 насандаа буюу 20-оос дээш жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоодог байсан. Тэгвэл тухайн үед 27 жил улсад ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож өгдөг байсан.

Дөрөвдүгээрт: Эрэгтэй хүмүүсийн хувьд 25 жилээс дээш ажиллан 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тухайн үед 32 жилээс дээш улсад ажилласан бол 60 нас хүрээгүй байхдаа тэтгэврээ тогтоолгосон иргэд.

Дээрх .

Түүнчлэн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сар нэмж тооцно.

2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор .

Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14858 төгрөг /420000 төгрөг*75%/21,2 өдөр/, нийт тэтгэмж /76 өдөрт олгох/-ийн доод хэмжээ 1129245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн. 

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг 1 удаа сунгасанд тооцно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.