97 кг-ын жинд Дмитрий Коркин, Тахтийн цом, Буриадын Ерөнхийлөгчийн цом, “Монголиа Опен” Олон Улсын тэмцээний медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул эхний барилдаанаа “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдертай хийж, 3:8-аар ялагджээ. Хэдий тэрбээр олимп, дэлхийн аваргад ялагдсан ч сонирхолтой барилдаан үзүүлсэн байна. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарах юм.