СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйны онгоцыг сөнөөгөөгүй гэж худлаа ярьсан Ираны эрх баригчдыг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Иран улсын нийслэл Тегеран хотод зуу зуун иргэн жагсаалд нэгдэж, Украйны онгоцыг андуурч сөнөөсөн хэргээ нуухыг оролдсон эрх баригчдыг худалч хэмээн шүүмжлэн буруутган, уур бухимдлаа илэрхийлж байна. Жагсагчид Тегеран дахь хоёр их сургуулийн гадаа цугласан бөгөөд тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч цацжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон өрнөдийн эрх баригчид жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Трамп жагсагчдын эсрэг хүнлэг бус арга хэрэглэж, тайван жагсаалыг хүчээр тараахгүй байхыг уриалан Иран улсад хүний эрхийн хянагчид мөрдөн шалгах хэрэгтэй, дахин цахим орчин интернэтийг салгаж иргэдийн эрхэнд халдахгүй байхыг Твиттер хуудсаараа дамжуулан анхааруулжээ. Мөн дэлхийн нийт Ираныг нухацтай ажиглаж байгааг сануулсан байна.

Иран улс Ирак дахь АНУ-ын хоёр бааз руу пуужин харвасны дараа хэдхэн цагийн дараа 176 зорчигчтай Украйны зорчигч тээврийн онгоц сүйрсэн. Уг сүйрлийг Тегераны эрх баригчид техникийн гэмтэл саатлаас болсон гэж мэдэгдэж байсан ч дэлхийн бусад улс орнууд осол тун сэжигтэй, тагнуулын мэдээгээр гадны биет буудаж сөнөөсөн хэмээн мэдээлсэн.

 

/Украйны онгоцыг буудаж сөнөөсөн бичлэг/

 

Ослоос хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр бямба гарагт Ираны эрх баригчид онгоцыг санамсаргүй байдлаар буудаж сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Шариф, Амир Кабир их сургуулиудын гадаа онгоцонд амиа алдсан хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр цугласан иргэд орой гэхэд уур бухимдлаар буцалж, ослын талаар худал хэлсэн хүмүүсийг үхэх ялаар шийтгэхийг шаардсан байна. Мөн Ираны армийн Ерөнхий командлагчийг нэн даруй огцруулахыг уриалжээ. 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.