СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Алтай" хотхоныхон хороо байгуулахад ѳѳрсдийнх нь саналыг тусгах ёстой гэж үзэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Алтай хотхоны иргэд төрийн анхан шатны үйлчилгээ болох хороондоо очихын тулд Нарны гүүр гаран очих зэргээр хүндрэлтэй байсныг НИТХ-ын шийдвэрээр тусдаа хороо байгуулан гарсан байна.

Баянгол дүүргийн 1 хорооноос тусгаарлаж, 8000 гаруй хүн амтай “Алтай” хотхоны оршин суугч нарыг шинээр Баянгол дүүргийн 24 хороо болгосон байна. Ингэснээр төрийн үйлчилгээ ойртож байгаа ч Алтай хотхоны иргэд залуучууд эвлэлдэн нэгдээд иргэдийн нийтийн хурлаа, Засаг дарга энд амьдардаг иргэдийн дундаас сонгохоор шийджээ. Иргэдийн нийтийн хурлыг аливаа нэгэн улс төрийн хүчний ил далд шууд болон шууд бусаар сонгож, сонгогддог байсан. Тэгвэл Монгол Улсын хуулийн дагуу иргэд өөрсдөө хурлаа хуралдуулахаар болжээ.

“Иргэдийн нийтийн хурлыг энэ хорооны иргэд хуралдуулах ёстой. Хоёрдугаарт иргэдийн нийтийн хуралд ямар нэгэн улс төрийн хүчин, дүүрэг, нийслэлийн ИТХ бодлого шийдвэрт нь нөлөөлөх эрх байхгүй. ” хэмээн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Өлзийнаран дурдлаа.

 Төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгт хамрагдах гэхээр заавал 30 минут зарцуулдаг. Иргэд хороондоо асуудал шийдвэрлэх гэхээр удаашралтай байдаг учраа тусдаа хороо болж байгаад манай хотхоны иргэд сайшаалтай хандаж байгаа хэмээн Алтай хотхоны иргэн дурдлаа.

Хамгийн гол нь Алтай хотхонд амьдардаг иргэд нэгдээд бид нар өөрсдөө хуулийн дагуу хороогоо байгуулъя гэдэг дээр санал нэгдээд байна. Хотхоныхоо иргэдийн энэ сарын 19-нд болох Хороо байгуулах уг хуралд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.