СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

NBA түүхэн дэх хамгийн шилдэг 20 зураг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

20. Деррик Роуз


2011 онд Деррик Роуз Үнэ Цэнэтэй Тоглогч (MVP) болж буй мөч. Тэрээр NBA-ийн түүхэн дэх хамгийн залуудаа буюу 22 настайдаа энэхүү шагналыг авч байжээ. Бэртлээс болж түүний замнал уруудсан ч гэсэн энэхүү зураг нь NBA-ийн түүхэнд дэх мартагдашгүй мөчүүдийн нэг байсаар байна.

 

 

19. Жон Хавлечик


Ямар ч эргэлзээгүйгээр NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу "Хулгай" гэж радиогоор дуудагдсан мөч. Плэй Офф-ийн Зүүн бүсийн аварга шалгаруулах 7 дахь тоглолтод Жон Хавлечик цаг дуусах мөчид Хал Грийрийн дамжуулалтыг тасалж Сан Жонесд өгснөөр Бостон Селтикс аварга болж байжээ.

18. Аллен Айверсон


Сиксерс байгин домог Айверсонд олон мартагдашгүй мөчүүд бий. Энэ зурган дээр Визардс багийн эсрэг баззер хийсний дараа чихэн дээрээ гараа байрлуулж байгаа нь түүнийг илэрхийлдэг гоолын баярын үйлдэл юм. 

17. Дуэйн Уэйд, Леброн жамес


Энэ зураг "эзэнт гүрний" эхлэлтэй холбоотой. Дуэйн Уэйд бөмбөг хаяж Леброн Жамес тохож байна. Тэд хамтдаа хоёр удаа аварга болсон. 

16. Мануте Бол , Муггси Богуес


NBA  түүхэн дэх хамгийн намхан болон хамгийн өндөр тоглочид нэг зурганд. Мануте Бол 2 метр 31 см, Муггси Богуес 1 метр 60 см 

15. Мэйжик Жонсон, Ларри Бёрд


Мэйжик, Бёрд хоёр бол NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг өрсөлдөгчид. Хоёр домгийн тухай "Броадвэй Шоу"-нд хүртэл жүжиг тоглогдож байсан. 

14. Жулиус Ирвинг


Хамгийн алдартай тохолтын тэмцээний нэг. Лигийн түүхэн дэх хамгийн алдартай тохогчдын нэг Жулиус Ирвингийн торгуулын шугамаас үсэрч тохсон үзүүлбэр. 

13. Ларри Бёрд, Мэйжик Жонсон, Майкл Жордан


Мөрөөдлийн багийн түүхэн дэх хамгийн шилдэг гурван тоглогч. Гурван домог 1992 оны олимпын алтан медалийг авахад гол үүргийг гүйцэтгэсэн. 

12. Виллис Рийд

1970 оны NBA  финалын 7 дахь тоглолтод Виллс Рийд гэмтжээ. Гэсэн хэдий ч тэрээр тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдэж талбай дээр гарсан юм. Тэрээр ердөө 2-хон оноо авсан ч гэсэн түүний талбай дээр нь байгаа нь багийн тоглогчдод урам зориг өгч Нью Иорк Никс багийг ялалтад хүргэжээ. 

11. Билл Рассел


Билл Рассел бол Америкийн спортын түүхэн дэх хамгийн олон аваргын бөгж зүүсэн эрхэм юм. Энэ зураг бол 11 аваргын бөгжөө зүүж авахуулснаараа алдартай. 

10. Шакил О'Нил


Кобе-гоос Шак-д өгсөн нэгийн хаялт бол хамгийн агуу тоглолтын нэг яах аргагүй мөн. 2000 оны Баруун бүсийн аварга шалгаруулах Трэйлблазерс багийн эсрэг 7 дахь тоглолт. Лакерс 4 оноогоор дутуу, минут хүрэхгүй хугацаа үлдсэн байсан. Энэхүү тохолтыг хийснээр баг нь сэргэлт авч хожсон юм. Шак-ийн гоалын баярыг харахад ямархуу "том" тохолт болсныг төсөөлж болно. 

9. Мөрөөдлийн баг


Спортын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдыг цуглуулсан 1992 оны алдарт Мөрөөдлийн баг. Багт Жордан, Стоктон, Малоне, Мэйжик, Бирд гэх мэт маш олон алдартнууд багтсан. Олимпын тоглолтод нэг хожигдоогүй ба онооны зөрүү бараг 80 хүрч байсан. 

8. Режи Миллер


Харамсалтай нь энэ гайхалтай мөчийн чанаргүй зураг л үлджээ. Режи Миллер гурван онооны гайхалтай шидэлт хийснийхээ дараа тоглолтын турш түүнийг доромжилж байсан Спайк Лийгийн өөдөөс энэхүү хоолойгоо боож байгаа үйлдлийг хийжээ. Тэрээр энэ орой 39 оноо, 6 оновчтой дамжуулалт хийн плэй оффын түүхэн дэх шилдэг тоглолтоо толилуулсан. 

7. Майкл Жордан, Скотти Пиппен


"Ханиад" тоглолт бол Майкл Жорданы нэгэн тод үлдсэн тоглолтын нэг. Тэрээр 1997 оны финал, Юта Жазз багийн эсрэг 5 дахь тоглолтод ханиадтай халуурч байсан ч тоглохоор шийджээ. Тэрээр тоглолтыг 38 оноотой дуусгаж, зурган дээр түүнийг Скотти Пиппенгүй энэхүү амжилтыг үзүүлэхгүй байсан гэж хожим дурссан байдаг. 

6. Майкл Жордан

Жордан 1996 онд 4 дэх аварга авсныхаа дараа. Энэ нь түүний зүгээр ч нэг аварга авсан мөч нь биш байсан юм. Учир нь энэ өдөр аавуудын өдөр тохиосон. 1993 онд Жорданы аав хүнд хорлогдсоны дараах анхны аварга байсан учраас түүний хувьд маш их сэтгэл догдлуулсан мөч байжээ. 

5. Майкл Жордан

Майкл Жорданы хамгийн сэтгэл мөчийг нэрлэ гэвэл ихэнх хүмүүс энэ мөчийг л хэлэх байх. "Шидэлт" бол Кливелэнд Кавалерьс багийн эсрэг хийсэн хожлын шидэлт юм. Мөн энэхүү шидэлтийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг тоглолт шийдсэн мөчийн нэг гэж үздэг. 

4. Аллен Айверсон


Айверсоны Тайрон Лью дээгүүр алхаж гарсан алдартай мөч. "Алхаж гарах" 2001 оны NBA-ийн финалын эхний тоглолтын дундуур болжээ. Айверсон хоёр хөлийн завсраар бөмбөгөө оруулан хууралт хийж буцаж алхан шидэн оруулж доор унасан Лью-ийн дээгүүр алхан гарчээ. 

3. Майкл Жордан


Бас л Жордан. Энэ зургийг энэ жагсаалтад оруулахгүй байхын аргагүй. Учир нь энэ зургаас санаа авч Жордан брэндийн лого бүтэн түүнийг тэрбумтан болгосон юм. 

2. Жерри Вест


Энэ зурагнаас санаа авч NBA-ийн лого бүтжээ. 

1. Уилт Чемберлен

Спортын түүхэн дэх ганцаараа толилуулсан хамгийн агуу үзүүлбэр бол Уилтын 100 оноо. 1962 оны 3-р сарын 2-нд энэхүү түүхэн тоглолт болжээ. Тоглолтын видео бичлэг байдаггүй ч энэхүү зураг нь түүнийг 100 оноо авсаныг гэрчлэн үлдээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.