СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШИНЭН-ын жагсаал: Ахмадуудад 3 сая төгрөг өгөхийн төлөө тэмцэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор ШИНЭНам өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ахмадуудын нэг хэсэгт нь 6 сая төгрөг, нөгөө хэсэгт нь чихрийн цаас өгч байгааг эсэргүүцэж байна. Луйврын хуулийг батлах гэж байгааг эсэргүүцэж байна" гэлээ. 

ШИНЭНамын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг бүх өндөр настнуудад тэгш хуваарилж, нийт ахмаддаа 3 сая төгрөгийг өгөхийн төлөө тэмцэнэ гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "Бидэнд цуглаан хийх зөвшөөрлийг эрх баригчид өгөхгүй байгаа ч ирэх долоо хоногт дахин жагсаал цуглааныг зохион байгуулж, иргэдийн гарын үсгийг цуглуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Жагсаалд оролцож байгаа ахмад настан:

-Бүх өндөр настны тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмэх хэрэгтэй. Тэтгэврийн зээлийг тэглэх бус тэтгэврийг нэмэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.