Африк тивийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдээд байсан Мохамед Дэвжийг бялдаржуулах төвөөс гараад явж байхад нь зэвсэглэсэн бүлэг этгээд хулгайлсан. Тэрбумтныг хулгайлснаас хойш хоёр долоо хоног орчмын дараа олж сулласан талаар эх сурвалжууд мэдээллэж байна.
Дэвжи өөрийн Твиттер хуудсаар дамжуулан “Намайг аюулгүй гэрт минь эргүүлж авчирсан Аллах тэнгэртээ баярлалаа. Миний төлөө залбирсан Танзаничууддаа баярлалаа” гэжээ.
Дар эс Салаамын Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр залуу тэрбумтныг Жимхана спорт клубын ойролцоогоос олсон байна. Дэвжийг хулгайлсан сэжигтнүүд Өмнөд Африкаас ирсэн ба хоёр нь цагаан арьстан байжээ.
Дээрэмчид барьцааны хүнээ хог дээр хаяж, шатаахаар завдсан гэлээ. Цагдаа нар хэргийн газраас АК-47, хоёр ширхэг гар буу олжээ.
Залуу тэрбумтныг олохоос өмнө гэмт этгээдүүд их хэмжээний барьцааны мөнгө нэхсэн бөгөөд барьцааны мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Форбес сэтгүүл 2016 онд түүний хөрөнгийг 1,5 тэрбум доллар гарсан гэж тооцож, Африкийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэсэн.
Хуульчийн мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаад METL гэр бүлийн компаниа авч явахын тулд ажлаа орхижээ.
Эх сурвалж: www.qz.com