™ watch
Fact check, Эрэн сурвалжлах | 2 долоо хоногийн өмнө

FACTCHECK: Гавьяат хуульч, Ерөнхий шүүгч Б.Баатарын төрсөн хүү хар тамхины хэргээс ялгүй мултрав

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын гавьяат хуульч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарын төрсөн хүү болох Б.Энхманлай нь мөс гэх нэршилтэй, 1.4 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй мансууруулах бодисыг бусдад өгч байгаад баригдсан хэрнээ ямар ч ял шийтгэлгүйгээр хэргээс мултарсан маш ноцтой хэргийг фактчек нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүргэж байна.

БАРИМТ 1

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү малл худалдааны төвийн орчмоос Боржигон цүнхэг овогт Баатарын Энхманлай, Олхонууд овогт Сүх-Очирын Мөнхсайхан, Илжигэн овогт Дашиймаагийн Ган-Эрдэнэ нарыг дайчлан баривчилжээ.

Тэднийг баривчлах үед биеэс нь хар өнгийн тагтай шилэн гаанс, цагаан гуурс залгасан шилэн бонго, соруулууд, тунгалаг өнгийн гуурс, улаан шингэн тарианы шилтэй ус, тарианы ус, гар жин, дөрвөн ширхэг гялгар ууттай мөс мэт зүйл, хятад үсэглэл бүхий ногоон өнгийн тал эм, бохирлогдсон шил, хуйлж ороосон арван төгрөгийн дэвсгэр, 20 төгрөгийн дэвсгэр зэрэг хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, түүнийг хэрэглэх хэрэглүүрүүд гарчээ.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, хэрэглэж, бусдад өгч байсан эдгээр хүмүүсийн нэг Монгол Улсын гавьяат хуульч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарын төрсөн хүү болох Б.Энхманлай байсан юм.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг хууль бусаар хэрэглэж, хадгалж, тээвэрлэж яваад эд мөрийн баримттайгаар баривчлагдсан хүмүүсийн хэргийг шүүхээр шүүн таслаж дуусах хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьдог жишиг байдаг.

Гэвч Монгол Улсын Гавьяат хууль, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарын төрсөн хүүд холбогдох бүлэг хар тамхины гэмт хэргийн холбогдогчдыг ердөө 28 хоног цагдан хорингуутаа шүүгчийн шийдвэрээр сулласан байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх хуулийн заалттай.

Гэвч Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр уг хэргийг хянан хэлэлцээд  “Шүүгдэгч Олхонууд овогт Сүх-Очирын Мөнхсайхан, Боржигон цүнхэг овогт Баатарын Энхманлай нарыг Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэм буруутай, Илжигэн овогт Дашиймаагийн Ган-Эрдэнийг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн мөртлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгчдэгч Олхонууд овогт Сүхийн Мөнхсайхан, Боржигон цүнхэг овогт Баатарын Энхманлай, Илжигэн овогт Дашиймаагийн Ган-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 20.7.1-т заасан заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, зургаан сарын хугацаагаар тус тус тэнссүгэй” гэдэг шийдвэрийг гаргаж, хар тамхичдыг өөгшүүлэн дэмжсэн байх юм.  

БАРИМТ 2

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын гавьяат хуульч Баатарын төрсөн хүү болох Энхманлай нь Дашиймаагийн Ган-Эрдэнэд худалдан борлуулах зорилгогүйгээр өгсөн бүр нарийн хэлбэл бэлэглэсэн гээд  байгаа мөс гэх нэртэй мансууруулах бодисын зах зээлийн үнэлгээг бид тооцож үзсэн.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Сүхийн Мөнхсайхан, Баатарын Энхманлай нарыг дайчлан баривчлах үед тэдний биеэс гурван талыг нь хайлуулж наасан гялгар ууттай 0.1368 грамм мөс мэт зүйл, 0.7357 грамм мөс мэт зүйл, 0.0674 гр мөс мэт зүйл, 0.0709 грамм мөс мэт зүйл илэрсэн хэмээн шүүхийн шийтгэх тогтоолд бичсэн байгааг та бүхэн харж байна. Эдгээр сэтгэцэд нөлөөт бодис нь нийтдээ 1.0108 грамм мөс буюу 1,415,120.0 төгрөгийн үнэлгээтэй эд болох нь тогтоогдож байна.

Гэвч, зах зээлийн үнэлгээ нь 1.415.120 төгрөгийн үнэтэй мансууруулах бодисыг 10,000-ны нарийвчлалтайгаар хэмждэг жин хэмжүүрээр жинлээд, бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр бэлэглэсэн гэдэг мэдүүлэгт итгэж, тэнсэн харгалзах ялаар сулладаг шүүгч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяраас өөр байгаа эсэхийг бид шүүхийн мэдээллийн сангаас шүүрдэж үзлээ.

Тэгэхэд, Эрүүгийн хуулийн 20.7.1, болон 20.7.2 дахь хэсэг буюу  мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэдэг зүйл заалтаар хэргийг тасалсан цөөнгүй тохиолдол байдаг аж.

ТОХИОЛДОЛ 1

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн -Эрдэнэ нь шүүгчдэгч М, У, Х, Д нарт холбогдох мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хэргийг хянан хэлэлцээд,

·         Шүүгдэгч М-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар,

·         Шүүгчдэгч У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

·         Шүүгдэгч Д, Х нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэх шийдвэрийг гаргаж байжээ.

ТОХИОЛДОЛ 2

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов нь шүүгдэгч У, Д, А нар холбогдох мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хэргийг 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд,

·         Шүүгчдэгч У-г сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, биедээ хадгалсан, бусдад өгсөн буруутайд тооцож,

·         2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар У....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

·         Шүүгчдэгч У-гаас сэтгэцэд нөлөөт бодисыг авсан А, Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 02 жилийн хугацаагаар тэнсэх ял оноож байжээ.

Хамгийн сүүлд л гэхэд ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дуучин Борхүүгийн Амархүүд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэргээр хоёр жилийн хорих ял оноосон юм.

Энэ бүх шийдвэрүүдээс харвал бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хадгалсан, тээвэрлэсэн, хамгийн гол нь бусдад өгсөн хүмүүст Монголын шүүхээс 1-3 жилийн хорих ялыг оноосоор ирсэн байгаа биз.

Харин тэгэхэд Монгол Улсын гавьяат хуульч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарын төрсөн хүүд холбогдох мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр хянан хэлэлцээд ердөө 1.6 жилийн тэнсэн харгалзах ялтайгаар сулласан байгаа нь анхаарал татаж байна.

 


Сэтгэгдэл (40)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэрэн
2 долоо хоногийн өмнө
64.119.27.117

Жонхуу чиний хэдэн шүүшч нэртэй малнууд чинь арай хэтэрч байна аа мөнгөнөөс илүү чухал юм алгаа сдакуудад

иргэд
2 долоо хоногийн өмнө
59.153.113.138

Мэдээж шүүдээ?монголд төр,шудрага ёс,шүүх,хууль гэж байхгүй болсон,ХЗДХ-ийн сайд нь монголд шүүх байхгүй болсон гэж орон даяар зарлаа биздээ,байдал ийм байхад УИХ гэж байх хэрэг байна уу?

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.161.111

Тэр шүүгч эцэгтэй нь шүүсэн шүүгчийг нь ажлаас халж албан тушаалаа хувийн эрх ашигтаа ашигласан хэргээр ялла. Шүүх гэж дампуу гийн цаад дампуу газраа цэгцлээчэээ. Ерөнхийлөгч гуай.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Yal ugsun baihad yalgui garav geed .. hutsalgui bai! Cham shig hog novshnuudaas shuuh yamar yal uguhuu asuuh bolj b a uu! Yal ugsnihuu tuluu chamaar yalluulah bolj b a uu!!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.181.113

Гавьяат хуульчид гэж гэмт хэргийг нуун дарагдуулах бамбай бололтой.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Naad erguu mal chini shuuhin shiidverig unshaad haruulaad b gaa yum bish uu! Iim baital uhsenii chini nuun daragduulah mal aa!! Shuuh shiidsen b a!! Huugee huulin daguu horiulaad.. shiitguulsen b had yugaa hutsaad b a chi! Chamaig shalguulna!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Iim hunii huuhed yum bol Etseg ni harin ch huuliin daguu horiulaad shuuheer shiitguulchihsen yum bish uu ! 28 honog chini huulin hugatsaa !! TENSEN g yal bish yum uu! Garchgaa yadaj zuv bich!! Enenees hund gemt heregt holbogdchihood .. yamar ch yalgui, horiuldag ch ugui hund garuudig bodohod... huulin daguu l shiitgelee huleesen b a !!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.46.164

гаж донтон минь хар тамхи зарах тэгээд гэм хор биш үү

Umguulugch
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Henig hohiroochihov ene humuus! Iim balai yum bichij baihin orond Ulsaasaa heden terbumaar ni idej uuchihaad .. horigdoh ch ugui yal ch ugui yavaad b gaa humuusee ingej bicheech! Tensen yal bish yalgui gargalaa gej bichsenig ni shalguulah hereg garah ni!!

Мөөгий
2 долоо хоногийн өмнө
66.181.161.89

Үхэж далд ороосой энэ муу хоролмаанууд!!! Хүүхдээ ингэж өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх нь бас адилхан буруутангууд!!!!!! Яллаад шоронд нь хийгээд нийгмээс тусгаарлаачээ наад араатангуудаа

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.46.164

мал хулгайчууд болсон шүүгч нараа та нар өөрсдөө шүүгдэх цаг ирнээ

Umguulugchid ni
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Tanai saitin ezen Erunhii said asan D. Erdenebat / Ulsin umchig heden ter bumaar ni idchiheed.. shalgagdaj b gaa gesen bish uu! Terni hajuud ene zaluus hen negend yamar negen hohirol uchruulaagui, uursduu l hohirson yum bish uu buh talaaraa!!! Hamgin gol ni TENSEH gedeg ni horih yalig todorhoi hufatsaagaar bieyeer edluulehgvigeer hyanaj hargalzan gesen oilgolt yum shuu! Huleej baiya, tanai eznii hergig yaj shiidehig.. Setgegdeleer busdig dairch doromjilson baival erhinhee daguu shalguulah b o!!!

Umguulugchid ni
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

S. Budragchaa guai ta! Zuvhun garchginhaa tuluu shuuhig gutgesen, shuuhed hundlunguus nuluuluhig oroldson, TENSEN g yal bish gesnigee tuluu hariutslagaa huleegeerei! Henbugai ch shuuhin shiidvert hundlunguus dugnelt hiih erhgui!!!

Zochin
2 долоо хоногийн өмнө
106.102.11.157

28 honogiin yal gej yu bdag yumuu. Jiriin humuus ni iim hereg deer 6 jil avdag yum bnlee. Shuugchiig bugdiig ni shalgah heregtei. Novshiin muusain huuli zavhruulagchid.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Yun 28 honogin yal ve, mal aa, Huuliin hugatsaa gedeg yum naadahig chini... yadaj huulia medej baij bichij bai!! Umnuus chini ichij b a! Henii zahialgaar hen bicheed bvgaag chini shalgadag gazar gej b dag! Gutguuleed suugaad baimaar sanagdaad b a uu!

Зочин
2 долоо хоногийн өмнө
106.102.11.157

Ene umguulugch nertei maluud mini hohirol uchruulaagui gej hutsahiin. Gaviyat shuugchiin huuhed bolohooroo tensen avah estoi bdag yumuu. Uhej dald ortsgoo

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Amarhuu chi ene zaluuchuud shig heregt holbogdson yum bol ingej uilj duulj ... balairch orond.. Hun bolgontoi baritsaad.. End huuli bus yum bas yal zavshsan yum ogt alga! Harin ch aav ni nuluulsuh baisan bol horigdoh ch ugui yal ch ugui baih b san yum bish uu!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Amarkhuu cham shig uilj duulj guigeegui l yum b a! Er hun shig .. ene huuhed shig huulin daguu horigdood yalaa avchihaj chadahgui ni uu!! Uruvduud chamaig yalgui gargachihmaar sanagdaad zailuul iim yum bichuuleed b gaa yum uu Chaavaas da!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.46.10

Хар тамхи хэрэглэх зарах гээд асуудал монгол улсыг сөхрүүллээ бүр хэрээс хэтэрч байна. Ял шийтгэл нь хөнгөдөөд байна. Амархүү гэж заваан юм байна. Шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Яагаад батлан даалтаар гаргаад байдаг юм. Баянсэлэнгийн төрсөн дүү нь өнгөрчихөөд байхад чөлөөгөөр гаргаагүй гээд л байсан. Үхэл хагацалд чөлөө өгдөггүй байж яасан гэж Амархүү мэтийг гаргадаг юм бэ.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.161.71

Хар тамхи гэдэг хүн төрөлхтний аюулын харанга гэдгийг хууль шүүхийн байгууллага мэддэг юм болов уу эсвэл мэдэхийг хүсдэггүй юм болов уу?...

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Amarkhuu gej gonshigonoson, erguu, novsh heregt holbogdson yum bol ene zaluu shig horigdood huulin daguu yalaa avchihaj chadahgui, Chinii hajuud harin ch aavaaraa turii barihgui cham shig uilj guij yavaagui l yum b a! Er hun mun uu chi! Baritsah hunee mun olov oo chi! Ingeed baival uruvduud chamaig yalaas mulchihaj magadgui gej goridood b gaa yum uu!

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.188.163

2018 ond heregt holbogdood darui 2 jil ungursun baina da! Amarkhuudeetuslah bish buur gai bolchihoj b gaa yum bish uu! Bichih yum oldohgui baival Livetv ginhee eznii holbogdson hergig bicheech chaddag yum bol...

Зочин
1 долоо хоногийн өмнө
203.91.115.41

энэ залуучуудын гэм бурууг тогтоогоод шүүхээс тохирох ялаа өгсөн л бна ш тээ тэр нөхдүүд хэний хэн байх хамаагүй ш тээ, эцэг эхийнх нь нэр төрд ингэж халдаж болохгүй ш тээ сайтынхаан, эсвэл ийм хэрэгт холбогдсон нөхдүүдийг бүгдийг нь нэр овог удам судартай нь дэлгээд тавиач хэдэн зуугаараа тоологдож бна гээ биз дээ, чухам ямар учир шалтгаанаар, ямар зорилгоор ганцхан гэр бүл рүү ингээд дайралт хийгээд бгаа юм болдоо сонин л бна даа

Зочин
1 долоо хоногийн өмнө
150.129.142.12

Jiriin ardiin huuhed har tamhi heregleheeree yal awdag, gaviyat huulchi, yeronhii shuugchiin huuhed bolohoor yalgui ulddeg ni tegeed zow uu.

СЭТГҮҮЛЧ ХҮН ИЙМ БАЙХАД НИЙГЭМ ИЙМ Л БАЙНА
1 долоо хоногийн өмнө
192.82.69.15

Тийм шүү яг ямар ЗОРИЛГО байгаа юм бэ. Гэм буруутай этгээд ял шийтгэлээ авсан байхад БУСДЫН БУРУУТАЙ үйлдлийн төлөө ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДАЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ болж байна. ЗҮГЭЭР Л ЮУНД Ч ХАМААГҮЙ ИТГЭЭД САНААН ЗОРГООРОО БУСДЫГАА БУРУУТГАЖ БУЛШЛАХ ДУРТАЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ СЕНСАНЦИ ҮҮСГЭЖ, ОЛНЫГ ХАМРУУЛАХ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙХЫНХАА ОРОНД НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ӨРГӨХ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БОДОЖ ЭРГЭЦҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙМААР Л БАЙНА ШҮҮ. СЭТГҮҮЛ ЗҮЙ ГЭЖ ИЙМ АВГАЙ ХҮҮХНИЙ ХОВ ЖИВ ШИГ ЮМ БАЙДАГ ЮМ УУ

Зочин
1 долоо хоногийн өмнө
203.91.115.41

iim heregt holbogdson zarim neg maluud olon niitiin suljeegeer uruvduulj yalnaas multrah gesen zorilgotoi ene saitiig hudaldaj avaa yu, yal avsan humuustei baritsaad bgaa yumuu haashaaiin icheech ulaim tsaim uildel deeree barigdaad olon niitiin suljeegeer tsatsagdaa biz dee

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.41

Амархүү нь ял аваад байна гээд байгаа юмуу хаашайн харваас захиалгатай, хар энергитэй нийтлэл байна

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.88.32

энэ нийтлэлийг бичсэн нөхөр чинь худалдагдсан юм бишүү захиалгатай л харагдаж байна даа тэр баатар гэдэг шүүгч болон түүний гэр бүл рүү дайралт хийхээр даалгавар авсан бололтой ийм хэрэгт холбогдсон бусад хүмүүсийг А Д У гэсэн атлаа энэ энхманлай гэдэг залуугийн эцэг эхийг ингэж цоллох ямар хэрэг байгаа юм харин ч энэ шүүгч чинь шударга л хүн байна даа хүүгээ хүртэл яллуулсан байна ш тээ тэр битгий хэл хүн алсан авлига авсан мөнгө идсэн ямар их аймшигт хэргүүдийн цаана энэ төрийн томчууд хууль хяналтынхан байна гээд байгаа билээ үүний дэргэд юу ч биш байна даа

Зочин
2 хоногийн өмнө
66.181.184.131

SUPER bogs doloogch bna daa

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Шүүх хэрэгт холбогдсон хүмүүсийг хэдий хугацаагаар хорих саатуулахаа чам шиг юмнаас асуух юм уу! Холоо очиж хуц! Хуулийн дагуу хорьдгоо хориод шүүх хурал хийж өгдөг ялыг нь өгсөн шүүгчийн нэр хүндэд халдсан энэ үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ! Тэнссэн.. байхад ялгүй; ялаас мултрав ч гэх шиг!! Энэ тэнсэх гэдэг чинь хуульд заасан ялын нэг төрөл юм! Эсвэл умар ял өгөхөө чам шиг ХОГ; НОВШ оос асуух байсан юм уу! Хүний мууд дурлаж хов базаж худал мэдээллээр хөөцөлдөж байхын оронд хууль судал!! Ганцхан гарчгаар чинь л шүүх; шүүгчийн эрх зүйн байдалд хөндлөнгөөс бүдүүлгээр халдаж .... гээд заргалдахад л .. хариуцлагаа хүлээхийг ..

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.163

Uhsen atsni chini ANHAARAL tataj b a gej.. Shuugchig yal uguhduu cham shig bituu hamarlasan novshoos asuuh bolj b a uu!!!!

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Ер нь хар тамхи бичнэ үнэлэгч

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Ер нь хар тамхи бичнэ үнэлэгч

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Хар тамхи бичнэ үнэлэгч эдгээр муу муухай бүхэн зөвхөн хууль шүүх сайд дарга баячуудын эр эм хүүхдүүд л үйлдэл ч байгаа бол хоорондоо яав хүлээх хүн яаж олдох вэ зөвхөн хууль шүүхийн хүмүүст цаазын

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Хар тамхи бичнэ үнэлэгч эдгээр муу муухай бүхэн зөвхөн хууль шүүх сайд дарга баячуудын эр эм хүүхдүүд л үйлдэл ч байгаа бол хоорондоо яав хүлээх хүн яаж олдох вэ зөвхөн хууль шүүхийн хүмүүст цаазын

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Хар тамхи бичнэ үнэлэгч эдгээр муу муухай бүхэн зөвхөн хууль шүүх сайд дарга баячуудын эр эм хүүхдүүд л үйлдэл ч байгаа бол хоорондоо яав хүлээх хүн яаж олдох вэ зөвхөн хууль шүүхийн хүмүүст цаазын

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.57

Хар тамхи бичнэ үнэлэгч эдгээр муу муухай бүхэн зөвхөн хууль шүүх сайд дарга баячуудын эр эм хүүхдүүд л үйлдэл ч байгаа бол хоорондоо яав хүлээх хүн яаж олдох вэ зөвхөн хууль шүүхийн хүмүүст цаазын

Zochin зочин
1 долоо хоногийн өмнө
103.229.122.148

Ийм шийдвэр гаргаж байгаам шүүгч хвилгал авсан болоод гаргасан шийдвэр нь яг л галзуу хүний өдрийн тэмлэглэл гэдэг шиг юм өолж Харижцлага тооцоочээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.17

Хууль хүчин шүүх цагдаа прокурор гээд бүш төриинхөнд эрс шинэчлэлииг үндсээр нь хиих болсон баына. Монголын хужль хяналт мөхсөн юм байна

бид
1 долоо хоногийн өмнө
202.126.89.166

Хуугаар нь солих юмсан... давраад байгааг нь буудаад явчих юмсан

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.