СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Чуулган: Салхитын ордыг ашиглаж эхэлбэл зээл аваагүй ахмадуудад ашгаас хүртээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадын зээлийг нэг удаадаа тэглэхээр заасан юм. Нийт 239 мянган ахмад настны тэтгэврийн зээл тэглэгдэхээр байгаа. Үүнд 780 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд бонд гаргаж, эх үүсвэр бүрдүүлэхээр тусгасан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёрдугаар сарын 1-ээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй гэж ойлгосон. Зээлээ төлчихсөн, зээл аваагүй хүмүүсийг яаж шийдэх вэ? Хөгжлийн банк оролцож байгаа нь хууль зөрчих үү? Зээл аваагүй ахмадуудыг яах вэ. Зээлийг нь хаачихаад байна. Цагаан сар болох гээд ахмад настнууд ууц боовоо авах гээд мөнгө хайгаад явж байна. Тэтгэврийн зээлийг хэн ч хүчээр өгөөгүй. Гурван сарын хугацаатай хүүгүй зээл урьдчилж авна гэдэг. Тийм мөнгө банканд байгаа юм уу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэж байгаа асуудал арилжааны банкны бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ бүтээгдэхүүн нь эрсдэлтэй учраас өөр зүйл гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк баталгаа гаргана. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нийт ахмадууддаа тэнцвэртэй хандахаар шийдэл гаргана гэж ойлгосон. Зээл аваагүй тэд хамаагүй гээд орхисон 190 мянган ахмад настан бас л зээлээр амьдардаг. Ямар гарц гаргаж байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол: . Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум..  Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. . Салхитын мөнгөний ордоос орж ирэх орлогоос хүртээнэ гэж гаргалгаа гаргасан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тодотгоё. Өнөөгийн нийгмийг бүтээхийн тулд залуу насаа харамгүй зохиулсан ахмадууддаа ач санах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шударга хуваарилалт хүсэж байна.. Тэтгэврийн зээлийг тэглэхийг Шинэ нам дэмжиж байгаа. Тэтгэврийн хамгийн доод хязгаарыг 550 мянгад хүргэх ёстой гэж үзэж байгаа. . 50 мянгаас 100 мянган ажлын байр бий болгож болно.

Сурталчилгаа
  • 2020-01-08 17:50

    LIVE: Тэтгэрийн зээлийг нэг удаад тэглэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Чуулганы хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 43 гишүүн оролцсоноос 80,4 хувийн саналаар дэмжигдлээ. Маргааш холбогдох байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 

  • 2020-01-08 17:50

    LIVE: Тэтгэрийн зээлийг нэг удаад тэглэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Чуулганы хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 43 гишүүн оролцсоноос 80,4 хувийн саналаар дэмжигдлээ. Маргааш холбогдох байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 



© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.