СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: C.Чинзориг: Зургаан саяас дээш тэтгэврийн зээл авсан 27 000 иргэнийг нарийвчлан шалгах шаардлагатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмжийг хуульчилж, УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байгаа ХНХ-ын сайд Н.Чинзоригтой ярилцлаа. 

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Чинзориг: 

-ҮАБЗ-ийн зөвлөмж бол нууц зөвлөмж шүү дээ. Сайд нар 12 сарын 30-ны хаалттай хуралдаанаар энэ тухай анх удаа сонссон. 11 сарын 30-ны байдлаар 775 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Харин сарын дараа 758 тэрбум төгрөг болж, буурсан байсан. Тэтгэвэр барьцаалсан зээл нэг сарын дотор 17 тэрбум төгрөгөөр буурсан харагдаж байгаа юм. Тэгэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж гарахаас өмнө нууц алдагдсан зүйл байхгүй юм болов уу гэж бодож байгаа. 

6 саяас дээш төгрөгийн зээл авсан 22 мянган хүн байна. 10 саяас дээш тэтгэврийн зээлтэй 5 мянган хүн байна. Энэ хүмүүс 12 дугаар сард зээл авсан эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай. 

-6 хүртэлх сая төгрөгийн зээлийг Засаг төлнө. Бусдыг нь зээл төлөгч өөрөө хариуцна гэсэн яриа байна. Байнгын хороон дээр энэ талаар ярьсан уу? 

-Байнгын хороон дээр УИХ-аар хэлэлцэх эсэхийг л хэлэлцсэн. Ер нь бүгдэд нь эрх тэгш хандах ёстой, тэглэнэ гэсэн учир хөнгөлнө гэх мэтээр ялгавартай хандах нь буруу ч юм уу гэсэн байр суурь байгаа. УИХ-аар шийдэхээр нэгэнт шийдсэн учир тэнд илүү дэлгэрэнгүй мэдээлнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.