Ардын уран зохиолч Т.Галсан, УИХ-ын дарга Г.Занданшатарт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Баянхонгор аймагт нэн эртний, одоо цагийн ханшаар 300 сая төгрөг хүрэх хөөргийг ёслол төгөлдөр гардуулан өгч байжээ. Тухайн үедээ УИХ-ын гишүүн байсан Г.Занданшатар энэхүү хөөрөгний үнийн урьчилгаанд 10 мянган ам.доллар өгсөн байна.
Гэвч үүнээс хойш үлдсэн мөнгийг өгөлгүй өвгөн буурай найрагчийг гурван жил зовоож байгаа талаар ойр дотныхон нь ярьж байна. "Настай хүн юмаа авъя гэж нэхэхээр нэг бол жолоочоо явуулдаг, уулзаад ойр зуурын бэлэг сэлт өгч хөгшнийг аргалаад байна" хэмээн ярьж байна.