Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.
Өнгөрсөн онд нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байсан бол энэ жил 90 хувь буюу 114 мянган хүүхдэд олгоход 27.36 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөө авч байсан хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй хэвийн олгогдох юм.
Харин урьд нь хүүхдийн мөнгө авч байгаад хасагдсан өрх болон өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн мөртлөө дээгүүр үнэлэгдсэн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгоно. /Дахиж очиж бүртгүүлэх шаардлагагүй/
-Танай өрхөд өмнөх судалгаанаас хойш шинээр хүүхэд төрсөн бол хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй бол хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.
-Урьд нь хүүхдийн мөнгө авч байсан эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авч байсан дансыг идэвхтэй эсэхийг шалгах /6 сараас дээш хугацаагаар гүйлгээ хийгдээгүй тохиолдолд данс хаагддаг тул банкнаасаа лавлан идэвхжүүлэх/ идэвхжүүлээгүй тохиолдолд таны хүүхдийн мөнгө орохгүй.
-Энд даран хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийж ӨМНС-д бүртгэлтэй эсэх болон аль банкны дансанд хүүхдийн мөнгө ордог эсэхийг шалгах боломжтой.
Хүүхдийн 20 мянган төгрөг энэ сарын 20-ноос хүүхдийн мөнгөний идэвхтэй дансанд шууд орно.