Монгол орон үзэсгэлэнт байгаль, онгон дагшин газар нутаг, түүх, шашин шүтлэг, зан үйл, ан амьтан, ургамал, Их Монгол Улсын агуу түүхээр жуулчдын харааг ихээхэн татдаг билээ. Сүүлийн үед жуулчид ч гэлтгүй монголчууд дотооддоо аялах, зугаалах дуртай болоод байгаа юм.
Тэгвэл 2020 онд 21 аймаг, орон нутагт зохион байгуулагдах "Аялал жуулчлалын эвент" арга хэмжээний нэгдсэн мэдээлэл, хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Монгол орны үзэсгэлэнт байгальтай танилцахаас гадна тухайн орон нутгийн хүмүүсийн аж амьдралтай танилцах сонирхолтой арга хэмжээг сонирхож үзэж болох юм. Мөсний баяр, Цасны баяр, Талын түмэн адууны баяр зэргээс гадна Хэнтий аймагт Тогорууны баяр хүртэл болдог байна.
Иймээс энэ жилийн амралт зугаалга, аяллын хөтөлбөртөө доорх арга хэмжээнүүдээс нэгийг нь сонгон очсоноор, орон нутгийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.