“Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачдад цай зарж, амьдралаа залгуулдаг байсан С.Хорлоо эмээ бурханы оронд оджээ. Орон гэргүй, навсгар амбааранд амьдарч байсан түүнд залуус нэгдэж, мөнгө цуглуулан байшин барьж өгсөн билээ. Түүнээс хойш олон түмэн андахаа больсон С.Хорлоо эмээ насан эцсэлтлээ олон түмэнд цайгаараа үйлчилсээр байсан юм. Мөн тэрээр өөрийн ганц хүүхдээ алдаад, оронд нь өөр хүүхэд өргөж авч өсгөсөн гэдэг.
Харамсалтай нь С.Хорлоо эмээ өчигдөр/2020.01.05/ амьсгал хураажээ. Монголын ард түмэн түүний араас эмгэнэж байна.