“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон. 65 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, 92 кг-д “Арслан” клубын тамирчин ОУХМ Л.Төртогтох нар дагаж барилдахаар боллоо.
Т.Тулгыг ялсан Энэтхэгийн Бажранг Пунья хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг 4:3-аар, Л.Төртогтох Беларусийн Иван Янковский 1/2 шигшээд Японы Ацүши Мацүмотог оноогоор цэвэр ялсан байна. Харин 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг ялсан ОХУ-ын Ахмед Гаджимагомедов хагас шигшээд АНУ-ын Кайл Дейкт оноогоор цэвэр ялагдсан юм.