СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг ямар эх үүсвэрээс тэглэхээ шийдээгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр өмнөхүүдээс юугаараа онцлог, алсын хараатай болсон бэ? 

-Өмнө гарсан 517 бодлогын баримт бичгийн нэгдэл гэж ойлгож болно. Мөн, олон улсын стандартын дагуу бичигдсан бичиг баримт болж чадлаа. Санхүүгийн тооцоолол, эрсдэлийн анализ, хэрэгжих төслүүдийн ТЭЗҮ-ийг тооцож оруулсан. .

2030, 40, 50 он гэж гурван шалгуур үзүүлэлтээр авч үзсэн. . Уул уурхайг нэмүү өртөг шингэсэн салбар болгож, одооны ашгийг 3-4 дахин нэмэгдүүлнэ. Сэргээгдэх эрчим хүч, өрийн дарамт зэргийг судалж гаргаж ирсэн. Одооны халамжийн бодлогыг шат дараалан өөрчилнө. Халамж зорилтот хэсэг рүү чиглэнэ. 30 жилийн шалгуур үзүүлэлтээр авч үзэхэд Монгол улсын хүн 5,5 сая болж байгаа. Үүн дээр тодорхой бодлогоор дэмжвэл 6 саяас дээш болно гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод 3,2 сая хүн төвлөрнө. УИХ дээр хэлэлцүүлэг явахаар та бүхэн илүү их мэдээлэл авах боломжтой. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх талаар? 

-. Зээлийн дарамт дээр төр орохоос өөр аргагүй болсон. Иймд ямар нэг ордтой холбож энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн юм байна гэж ойлгож байгаа. ХЗДХЯ, СЯ-наас ирүүлсэн дүгнэлтийг Засгийн газар дээр хэлэлцэж, яаж хэрэгжүүлбэл төсөвт дарамтгүй шийдэх вэ гэдгийг шийдсэний дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.