СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэгдэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Энэ оноос эхлэн 1991-1994 оны хуулиар эрт тэтгэвэрт гарсан зарим иргэний буюу 21 мянга орчим иргэний тэтгэврийг нэмж байгаа. Энэ сард нэмэгдэл нь тооцогдож орох юм байна. Дээрх иргэдийн тэтгэвэр сард 50 мянган  төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар бид мэдээлэл хүргэсэн. 

Тэгвэл дээрх нэг удаагийн 50 мянган төгрөгийн нэмэгдлээс гадна бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр ирэх 2-р сараас эхлэн мөн нэмэгдэх юм. Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 150,6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Үүнээс гадна энэ оноос малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжинэ. 1995-2019 оны хооронд төлж чадаагүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм. Малчид мал тооллогын А данс, хувиараа бизнес эрхлэгчид татвар төлөгчөөр бүртгүүлсэн дэвтэр, татвар төлсөн баримтыг үндэслэж нөхөн төлөлтөд хамрагдах боломжтой.

Амаржсаны тэтгэмж нэмэгдэнэ

Мөн Ингэснээр жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байна.  

Харин Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгэр тооцож 50 хувийг өлөх юм. Улмаар огт даатгал төлж байгаагүй эх даатгал шинээр төлөх бол мөн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг өөрөө төлөх юм.

Тухайлбал, нэг хүүхэдтэй эх тэтгэвэрт гарахад 1,6 жил, хоёр хүүхэдтэй бол хоёр жил нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүст хамааралтай юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.