СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-02

21 мянган иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг энэ сарын 1-нээс нэмлээ.

Дараах 4 нөхцөлтэй иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр болсон.

Нэгдүгээрт: 15 жилээс доошгүй хугацаагаар улсад ажилласан 3 хүртэлх насны хүүхэд үрчилж авсан буюу 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүдийн хувьд 15 жил ажиллаад 50 нас хүрсэн бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан эхчүүд.

Хоёрдугаарт: Нийтдээ 20 дээш жил улсад ажилласан буюу 4-ээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгож байсан эхчүүд.

Гуравдугаарт: Хуучин хуулиар 55 насандаа буюу 20-оос дээш жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоодог байсан. Тэгвэл тухайн үед 27 жил улсад ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож өгдөг байсан.

Дөрөвдүгээрт: Эрэгтэй хүмүүсийн хувьд 25 жилээс дээш ажиллан 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тухайн үед 32 жилээс дээш улсад ажилласан бол 60 нас хүрээгүй байхдаа тэтгэврээ тогтоолгосон иргэд.

Дээрх заалтуудаар тэтгэврээ тогтоолгосон өнөөдөр . Иргэдийн хувьд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй бөгөөд автоматаар тэтгэвэр дээр нь нэмэгдэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.