Саяхан эхнэрийнхээ хүслийг биелүүлэгч Зоригоо эрчүүдийн сайн жишээ болж цахим хуудаст түүний эхнэрээ баярлуулсан зураг, бичлэгүүд хөврөх болсон юм. Харин Зоригоо шиг биш эрчүүдийг "хөлдүү төмс" хэмээн нэрлэх болсон билээ.
Тэгвэл энэ удаад муугийн жишээ "Намайг сонго" шоу нэвтрүүлгийн оролцогч, "UB commedy"-ийн хөтлөгч Ганга гэгч боллоо. Учир нь тэрээр нэврүүлгийн үеэр өөрийг нь сонгож, болзсон охиныг цасан дээр хүчтэй унагаж, цасаар нүүрийг нь үрж, өөрөө тухтай суудалд тухлан, болзогч охиноо зогсоогоор нь чарган дээр явуулсан зэрэг нь цахим хуудаст олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Түүний эдгээр үйлдлүүдийг цахим хуудаст "хөлдүү төмс" хэмээн нэрлэж байгаа нь ТРЭНД болж байна.