АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг, Халуун сэдэв | 6 сарын өмнө

Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын нэг иргэний хамт АТГ-ынхан баривчлан хорьжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
6 сарын өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр орой .

Түүнийг “БНХАУ-ын нэг иргэний хамт баривчилсан, харин хэчнээн юаны авлига авч байгаад баригдсан гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн эх сурвалж хэллээ.

Албан бус мэдээллээр тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамыг тавихаар сонгон шалгарсан БНХАУ-ын компаниудаас их хэмжээний авлига авах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн АН-3 зэрэглэлийн автозамыг анх Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлж байсан боловч Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар хоорондын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ээр нийтдээ 137 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болсон юм.

Ташрамд хэлэхэд, 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй уг автозамын тендерт шалгарсан компаниудаас авлига авч байгаад баригдсан Халтар овогтой Оргил-Эрдэнэ нь 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн даргаар томилогдож байсан юм байна.

 


Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.